Бид юу хийдэг вэ?

Тааламжтай хэрэглээ

Чадварлаг хамт олон & Тухтай орчин

Компанийн тухай

Гэрэгэ системс ХХК нь 2018 онд байгуулагдсан үндэсний технологийн компани юм. Бид төрийн болон хувийн хэвшлийн олон төрлийн үйлчилгээг технологийн шийдэл ашиглан иргэдэд хүргэх зорилготойгоор “Гэрэгэ” үйлдлийн болон төлбөрийн системийг монгол инженерүүдийн ур ухаанаар бүтээж байна. Гэрэгэ аппликейшн, Гэрэгэ Агент аппликейшн, Гэрэгэ Киоск гэсэн үндсэн 3 бүтээгдэхүүнийг хөгжүүлж байна.

Image Description
Image Description

Эрхэм зорилго

Мэдээллийн технологиор ард түмний амьдралыг хөнгөвчлөх шинэ соёлыг бүтээж, олон нийтийн оролцоотой, зөв засаглалтай, дэлхийд танигдсан компани болно.

Image Description

Алсын хараа

Аливаа бүхэнд технологи шингээж, эрх тэгш хүртээмжтэй нийгмийг цогцлооно.

Image Description

Уриа

Хүн бүрд Гэрэгэ

Image Description

Зорилго

(2019-2020)

1. Fintech салбартаа хамгийн тэргүүний компани болсон байна.
2. Олон улсын түвшний менежмент бүхий компани болсон байна.

Зорилт

Бидний зорилтууд

I.

Өдөр тутмын гүйлгээг онлайн болгож, бэлэн мөнгөний хэрэглээг бууруулах

II.

Хэрэглэгчид хоорондоо найзууд болох, харилцагч байгууллагууд хэрэглэгчдээ бүртгэх, тэдэнд хүрч үйлчлэх боломжийг Гэрэгэ платформд бий болгох

III.

Монгол банкнаас гаргасан бэлэн бус төлбөрийн хэрэгслийг дэмжих

IV.

Хэрэглэгч бараа, үйлчилгээ худалдан авах, төлбөр тооцоо хийх, олон нийтийн сүлжээ ашиглах, чатлах зэрэг үйлчилгээг нэг платформоос авах

V.

Бизнесийн байгууллагууд бага зардлаар НӨАТ-ийн хуулийн дагуу стандартын шаардлага хангасан и-баримт, сугалааны дугаар олгох боломжтой болгох

Давуу тал

Бидний давуу талууд

01.

Үндэсний нийгмийн сүлжээ

Хэрэглэгчид хоорондоо найзлах, найзууд болсноор бие биедээ мэдээлэл дамжуулах, чатлах, мөн ямар ч шимтгэлгүй мөнгөн шилжүүлэг хийх боломжтой

02.

Шуурхай төлбөр, тооцоо

Таны урьд өмнө хэзээ ч харж байгаагүй төлбөр тооцооны ухаалаг шийдэл

03.

Үйлчилгээгээ амар хялбараар авах

Танд хэрэгцээтэй бүх төрлийн үйлчилгээг нэг дороос шуурхай, найдвартай авах систем

04.

И-баримт олгох, авах

Кассын машингүй худалдаа эрхлэгчээс та и-баримт, сугалааны дугаараа авах боломжтой

05.

Инноваци

Бид таны амьдралыг хөнгөвчилж, найз нөхдийг тань ойртуулж илүү ухаалаг, бүтээмжтэй амьдрахад тань тусална. Цаг хугацаа, зардлыг тань технологийн шийдлээр хэмнэнэ.

06.

Хэрэглэгчдэд ойрхон

Улаанбаатар хотын 30 байршилд Гэрэгэ киоск байрладаг. Ухаалаг гар утастай хүн бүр Гэрэгэ болон Гэрэгэ Агент аппликейшнийг ашиглах боломжтой. Мөн Гэрэгэ вэб сайтнаас үйлчилгээ авч болно.

Гишүүд

ТУЗ-ын гишүүд

Image Description

Р.Амаржаргал

ТУЗ-ын гишүүн

Ерөнхий сайд асан УИХ-н гишүүн

Image Description

Н.Энхжаргал

ТУЗ-ын гишүүн

Гүйцэтгэх захирал, Ай Си Жи Групп

Image Description

Ч.Лодойравсал

ТУЗ-ын гишүүн

PhD (МУИС)

Image Description

Д.Ганхолбоо

ТУЗ-ын гишүүн

Үйл ажиллагаа хариуцсан захирал, Кёкүшү Групп

Image Description

Б.Найдлаа

ТУЗ-ын гишүүн

МБХ-ны захирал асан

Image Description